Зуун дамнан үргэлжилж буй Даншиг наадам

2018 оны 8 сарын 05

Arslan.mn

Нийслэлчүүд 2015 оноос эхлэн Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  тэмдэглэж эхэлсэн билээ.  Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт  энэ сарын 4,5-нд ийнхүү Хүй долоон худагт наадацгааж байна.  

Arslan.mn

Зуу гаруй жилийн өмнө их хүрээнд тэмдэглэдэг байсан даншиг наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм . 

Наадмын үеэр Хүрээ цам гарч байсан уламжлалын дагуу цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэнэ. Мөн Буддын шашны хийдийн лам нар Хүй долоон худаг дахь цамын талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдлаа. 

Arslan.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын хүрээнд болдог Хүрээ цам, Жахар цамын хурал өглөө 09.00 цагт эхэллээ.  “Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам харайх билээ. Цам нь ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын үйлдлээр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “Линга” эвдэх, “Жахар”, “Сор” залах зэрэг үйлийг ​​​​​​үйлддэг.

Зуун дамнан үргэлжилж буй Даншиг наадам

Цам бүжиг нь Цаст төвдийн орноо бурхан шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр үед хар зүгийн лус савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжих зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, төвийн анхны хийд болох Цогт төгөлдөр Самъяа хийдийг байгуулж байсан эртний түүхтэй аж.

Arslan.mn

Даншиг наадмын бөх, морь, сурын  бай шагнал нь  улсын наадмын байтай адил бөгөөд  даншигт барилдах бөхчүүд  цол харгалзалгүйгээр  оноолтоор барилдана. Энэхүү наадмаас начин, заан, арслан цол авсан бөхчүүд даншигт зөвхөн тус  наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдаж байгаа юм. Даншиг наадмын цол зөвхөн даншигтаа үйлчилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593492
0 эможи

keyboard_arrow_up