Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2018 оны 8 сарын 05

Arslan.mn

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6, 9-нд нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593490
0 эможи

keyboard_arrow_up