Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2018 оны 8 сарын 04

Arslan.mn

Малчид, иргэд, аялагчдын анхааралд:Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтnйн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв: 

5-нд зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтnйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593478
0 эможи

keyboard_arrow_up