Хурдан морины уралдааны ГАРААНААС БАРИА хүртэлх замыг камержуулж, хяналтын бичлэг хийнэ

2018 оны 7 сарын 06

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороо хуралдаж, морь уралдах хуваарь, зайг шийдвэрлэсэн байна. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурдан морины уралдаан долоодугаар сарын 10-нд эхэлнэ. Энэ өдөр хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, дааганы уралдаан болно. Харин долоодугаар сарын 13-нд болох Уяачдын наадмаар гурван насны эрлийз морины уралдаан болох юм.

Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолын дагуу хурдан морь уралдах зайг тухайн жилд нь тогтоодог. Энэ дагуу морь уралдах зайг тогтоосон байна. Азарга, соёолон насны морьд 23 км-аас уралдах бол их нас 25 км, хязаалан 17 км, шүдлэн 14, даага 12 км-т уралдах юм байна.

Arslan.mn

Морь уралдах хамгийн хол зай болох 25 км-аас барианы газар хүртэл камержуулж, хяналтын бичлэг хийх аж. Ингэснээр хүүхдийг санаатай, санаагүй унагах байдлыг баримтжуулах зорилготой аж.

Мөн энэ жил хурдан морины уралдааныг олон машин дагахыг хориглох аж. Эмнэлгийн түргэний машинуудыг гараанаас барианы зурхай хүртэл өртөөчилж зогсооно, морь дагуулахгүй. Харин хурдан морины салбар комиссын дарга, тухайн насны морины даамал, дэд даамал дээр нь хэвлэл мэдээллийн байгууллагын машиныг дагуулах юм байна.

Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59346
0 эможи

keyboard_arrow_up