Хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг зусланд хамруулна

2018 оны 8 сарын 03

Хөгжлийн бэрхшээлтэй 150  хүүхдийг зусланд хамруулна

150 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зуслангийн хөтөлбөрт хамруулах, сэргээн засах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой "Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийг 2018 оны наймдугаар сарын 03-08 хооронд Хүүхдийн Жавхлант зусланд зохион байгуулах гэж байна.

Энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцохоос гадна, Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593437
0 эможи

keyboard_arrow_up