НХЭГ: 17 МЭРГЭЖЛИЙН 500 АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА

2018 оны 8 сарын 02

        Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний шилдэг үйлдвэрлэгч Говь ХК, Гоёо ХХК нар “НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР-ХАМТАРСАН АЯН”-ыг зарлажээ.

“Монгол ноолуур-дэлхийд” гэсэн зорилгын хүрээнд  энэ сарын 4-ний өдөр буюу бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд Таван богд группын гадна талбайд бүртгэл явуулах юм.

Аяны хүрээнд нэхэх, ээрэх машин баригч, нөхөн засагч, түүхий эд ангилан ялгагч, оёдолчин, худалдааны зөвлөхөөс эхлээд менежер, удирдлагын түвшний 17 мэргэжлийн 500 нээлттэй ажлын байр зарлагдаж байна. Түүнчлэн цалинтай сургалт явагдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593409
0 эможи

keyboard_arrow_up