Бүсийн наадмуудын хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа

2018 оны 8 сарын 01

Image may contain: one or more people, sky, grass, crowd, outdoor and nature

Сүхбаатар, Булган, Дорноговь аймагт бүсийн наадам энэ сарын 27-29 ний өдрүүдэд боллоо. Энэхүү наадмуудын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажилласан юм.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулж, хурдан морины уралдааныг шаардлагагүй олон тооны автомашин дагадаг эмх замбараагүй байдлыг цэгцэлснийг иргэд, наадамчид сайшаалтай хүлээж авсан билээ. Мөн цагдаагийн байгууллагаас баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй наадсан.

Бүсийн наадмуудын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг энэ жишгээр амжилттай зохион байгуулж, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй, тайван наадлаа.

Image may contain: one or more people, crowd, stadium and outdoorImage may contain: one or more people, sky, crowd, outdoor and natureImage may contain: one or more people, sky, grass, outdoor and natureImage may contain: 2 people, people smiling, outdoor

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593374
0 эможи

keyboard_arrow_up