ФОТО: МҮНС-ийн хуучны бүх ном, судар БАРИНТАГТАЙ боллоо

2018 оны 8 сарын 01

Arslan.mn

Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй 100-300 жилийн өмнөөс Монголчуудын хадгалан цуглуулж, судалж ирсэн соёлын баримтат өв болох сурвалж бичгүүд өнөөдөр бүгд баринтагтай боллоо.

Үндэсний төв номын сан  гурван сая гаруй номын нөөцтэйгөөс 1.5 сая орчим нь хуучны ном, судар байдаг байна. Үүнээс 35,000 орчим ном, судрыг баринтаглах, хамгаалах нэн шаардлагатай байсан. 

Баринтаггүй болон хэт хуучирсан, хадгалалтын горимд нийцэхгүй байсан ном судруудад баринтаг хандивлах “Номын баринтаг” төсөл амжилттай хэрэгжиж өнөөдөр дуусч байгааг  Монголын Үндэсний Номын Сангаас албан ёсоор мэдэгдлээ. Төсөлд нийт 80 гаруй байгууллага, анги хамт олон, айл өрх, ам бүлээрээ болон хувиараа энэ ажилд идэвх санаачилгатай оролцож, 2015-2017 онд нийт 15,000 орчим баринтгийг Үндэсний номын сан хүлээн авчээ.

Мөн 2018 он гарсаар иргэд 3,720 ширхэг баринтиаг хандивласан байна. Өнөөдөр Завхан аймгийн иргэд орон нутагтаа “Өв соёлоо өлгийдье” хөдөлгөөн өрнүүлээд 8,888 баринтаг хүлээлгэн өгснөөр бүх хуучны судар, сурвалж бичгүүд баринтагтай болж байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593364
0 эможи

keyboard_arrow_up