СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр залилах тохиолдол ихсэж байна

2018 оны 8 сарын 01

цахим гэмт хэрэг зурган илэрцүүд

Фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа аж. Иймд дараах сэрэмжлүүлгийг цагдаагийн байгууллагаас хүргэж байна.

1. Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх.

2.Нууц үгийг долоо хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх.

3.Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, бусдын анхаарал татах бичлэг гэх мэт/ холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх.

4.Таны найз болон танилаас мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзах, үнэн эсэхийг нягтлан шалгасны дараа шийдвэрлэж байх. 

Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /залилах/-ээр зүйлчлэх бөгөөд 3-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593346
0 эможи

keyboard_arrow_up