БЗД-гийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг албан өрөөнд нь хутгалжээ

2018 оны 7 сарын 31

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр өрөөнд нь хутгалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүрэгт ажилладаг алба хаагчид “Б.Амартүвшин даргыг хутгалчихлаа” хэмээн цагдаад дуудлага өгсөн бөгөөд одоогоор цагдаагийн алба хаагчид ирж, хамгаалалтанд гараад байгаа юм байна. 

 Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ. 

Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэнэ. 

Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг юм. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593318
0 эможи

keyboard_arrow_up