ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД: Нийгмийн даатгалын талаарх бүхий л мэдээллээ авч болох аппликэйшн

2018 оны 7 сарын 31

2018 оныг "Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байна.

Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой юм хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.

Та бүхэн App Store, Play Store-оос "Нийгмийн даатгал" гэж хайн бүртгүүлээрэй. Бүртгүүлсний дараа мэдээллийн аюулгүй байдлаа хадгалахын тулд өөрт ойр нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй. Аппликэйшнээс дараах мэдээллүүдийг агуулжээ. Үүнд:

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт
  • Тэтгэвэр авагчийн мэдээлэл
  • Нэрийн дансны мэдээлэл
  • Тэтгэмжийн зардлын мэдээлэл
  • Нийгмийн даатгалын үйлчилгээ
  • Мэдээ мэдээлэл
  • Хууль тогтоомжууд 
  • Хэлтсүүдийн байршил
  • Санал хүсэлт 
  • Тохиргоо
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593309
0 эможи

keyboard_arrow_up