XIV Далай багшийн мэлмий гийсний 83 насны ойн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг өгнө

2018 оны 7 сарын 05

Arslan.mn

Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн мэлмий гийсний 83 насны ой маргааш тохиох юм байна. Ойд зориулсан буян номын үйл ажиллагааны талаар өнөөдөр Бурхны шашны сүм хийдүүд болон төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ.

"Бид долоодугаар сарын 6-нд Улаанбаатар хотын төрөх эмнэлгүүдэд төрөх бүх хүүхдэд бэлэг гардуулна. Энэ үйл ажиллагаанд Бурхны шашны бүх ТББ оролцож байгаа. Жишээ нь, Монголын сүсэгтний холбоо Нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн эх болон хүүхдүүдэд бэлэг өгөхөөр хуваарилагдсан" гэж энэ үеэр Монголын сүсэгтний холбоо УЗГ н.Батзориг хэллээ.

Arslan.mn

Долоодугаар сарын 6-ны өдөр хүүхдүүдэд бэлэг өгөх хуваарь:

  Эхний ээлжийн бэлэг хүргэлт 13:00 цагт (00:00- 12:00 цагт төрсөн хүүхдүүдэд)

  Хоёр дугаар ээлжийн бэлэг хүргэлт 23:00 цагт (12:00-23:59 цагт төрсөн хүүхдүүдэд)

-    1-р амаржих газарт Монголын сүсэгтний холбоо ТББ

-    2-р амаржих газарт Жавзандамба хутагт төв ТББ

-    3-р амаржих газарт Таны буянд даган баясъя ТББ

-    ЭНЭМҮТөвд Энэрэл нигүүсэл оюун билгийн төв ТББ-ууд хуваагдан бэлэг хүргэнэ.

Энэ өдөр явагдах бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй учир сүсэгтэн олон хүссэн нь очиж болох аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59328
0 эможи

keyboard_arrow_up