“БАРИЛГА ОРОН СУУЦ 2018“ үзэсгэлэн яармаг болно

2018 оны 7 сарын 30

Arslan.mn

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Барилгачдын баярыг тохиолдуулан зохиогдох "БАРИЛГА ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэн яармагболоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өнгөрсөн 90 гаруй жилд өсөн дэвшсэн барилгын салбарын дэвшил хөгжлийг үзэж сонирхон, хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авалт хийх ховорхон боломжийг олгодог “БАРИЛГА ОРОН СУУЦ 2018” үзэсгэлэн яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН” хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Олон улсын барилгын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг гурван өдрийн турш нэг цэгт төвлөрүүлдэг "БАРИЛГА ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэн яармаг 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй юм.  Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа жил бүр хүрээгээ тэлж, 20 гаруй мянган хүн үзэж сонирхдог болсон тул гадаад, дотоодын барилгын бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцох талбайгаа эртнээс захиалдаг болжээ. Үзэсгэлэнгийн талбайн захиалга хийх хүсэлтэй байгууллагуудыг  яаравчлахыг сануулж байна.

Монголын барилгын салбарын тэргүүлэгч компаниуд, дэлхийн шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагууд, хамгийн чанартай барилгын материалууд, хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологи, интерьер дизайны төгс шийдлүүд нэг цэгт төвлөрдөг учраас худалдан авагч, барилгын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг цогц арга хэмжээ бол яах аргагүй энэхүү үзэсгэлэн яармаг юм. Уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ”Мишээл экспо” төвд болно. 

Жил бүр барилгын салбарт ажиллагч шилдэг 120 гаруй байгууллага үзэсгэлэнд оролцон, хамгийн олон харилцагчид хүрч үйлчилж, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлдэг уламжлал тогтсон байна. "БАРИЛГА ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэнд шинэ техник технологи нэвтрүүлэгч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, үйлдвэрлэгч, импортлогч байгууллагуудаас гадна тохижилт, зам гүүр, тавилга, гэр ахуйн бараа гээд барилгын салбартай холбогдолтой хэн бүхэн оролцох боломжтой.  Мөн энэ үеэр төр хувийн хэвшлийнхний  болон шинэ технологи, бүтээгдэхүүн танилцуулах уулзалт семинар зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.

 

“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2018” үзэсгэлэн яармагийн
Зохион байгуулах хороо
Холбоо барих: 99000981, 99907816, 77113333

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593266
0 эможи

keyboard_arrow_up