ВЕЙСЭЛ АКЧАЙ: Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо

2018 оны 7 сарын 28
ВЕЙСЭЛ АКЧАЙ: МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА

Монгол Улс дахь Эмпати сургуулиуд буюу бидний нэрлэж заншсанаар Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын захирал Вейсэл Акчай өнгөрсөн шөнө 01.40 цагийн орчим Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас гарч ирсэн бөгөөд түүнийг гэр бүлийн хамт цагдаагийн алба хаагчид хүргэж өгчээ.

Abdullah Sinan@ciftler76

Her zamanki sukuneti ve naifligi ile.. Veysel Akçay abi..
Teşekkürler Moğolistan❤..

Rabb'im tum kardeslerimizi zalimin şettinden korusun..

Twitter Ads info and privacy

 

Тэрбээр ийнхүү чөлөөтэй болсныхоо дараа болсон явдлын талаар дурдаж, монголчуудад баярласнаа илэрхийлсэн бичлэгээ цахим сүлжээнд тавьжээ.

Уг бичлэгт тэрбээр “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гарнаас минь барьж, сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.

Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. 

Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн хэлжээ.

Энэ бичлэг дэлхий даяар түгж байгаа бөгөөд бусад улс оронд байгаа турк багш нар төдийгүй иргэд “Монгол Улсад баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр талархал илэрхийлж, Монгол Улсын ардчилал дэлхийд хүчээ харууллаа хэмээн сэтгэгдлээ бичсээр байна.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593231
0 эможи

keyboard_arrow_up