ФОТО: Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг гэрээс нь хулгайлжээ

2018 оны 7 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Монгол улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Veysel Akcay захирлыг "үл таних" хүмүүс өнөөдөр өглөө 09 цагийн үед гэрийн гаднаас нь хулгайлсан" хэмээсэн юм.  

Тэгвэл үдээс хойш буюу 14 цагийн орчимд Турк улсаас нэгэн жижиг онгоц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан бөгөөд уг онгоц нь Туркийн онцгой элчийн онгоц өнөөдөр 18:00 цагт эргээд буцах бүртгэлтэй байгаа аж. 

Энэхүү онгоц нь буцахдаа хүн зөөвөрлөх зөвшөөрөлгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Энэ асуудалтай холбоотойгоор тус сургуулийн багш ажилчид олон улсын нисэх онгоцны буудал дээр эсэргүүцлээ илэрхийлж байна. 

Arslan.mn

БНТУ-ын иргэн Вейсел Акчайгийн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ онгоц ямар зорилгоор ирсэн, буцахдаа шатахуун нь дуусаад албан ёсоор орж ирж байгаа юм уу, энийг хууль хяналтын хариуцсан байгууллагууд нь тогтоож, ар гэрийнхий хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд хил хамгаалах байгууллагуудад болон Хууль зүйн яаманд гомдлоо гаргаад байгаа. 

Өнөөдөр үл мэдэдэгдэх шалтгаанаар Турк улсын иргэнийг хулгайлж буй явдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллага хяналт тавиад явж байна. Онгоц ирээд буцаж нисэх гэж байгаа нь иргэн хүн төдийгүй, ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байна. Иймд Монгол Улс ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөх ёстой.

Энэ хүн Турк Улсын иргэн Монгол Улсын хуульд заасан эрүүгийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Хуулийн дагуу Монгол Улсад оршин сууж байгаа иргэн. 

Түүнийг хүч хэрэглэж хулгайлсан нь аль улсын иргэн байсныг бид мэдэхгүй. Холбогдох газар нь шалгаж байгаа. Тиймээс хянан шалгах журамд заасны дагуу ажиллагаа явж байгаа гэж бодож байна. Бидний хувьд хүсэлтээ гаргасан. Ар гэр нь цагдаагийн байгууллагад мэдүүлгээ өгөөд сууж байгаа.

Бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын хууль дүрмийг болон олон улсын гэрээ конвенци зөрчөөд хилээр нь хэн нэгнийг аваад гарна гэдэгт би хуульч хүний зүгээс итгэхгүй байна.

Гэхдээ ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байгаа учраас энэ онгоцыг өнөөдөр Олон Улсын Чикагогийн конвенцид болон Иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу авч явахгүй гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох байх гэж бодож байна.

Монгол Улс БНТУ-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаг. Гэвч аливаа хүн гэмт хэрэг хийсэн бол хууль дүрмийн дагуу явах естой" гэлээ

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593223
0 эможи

keyboard_arrow_up