ЭМД-гүй 2000 иргэнд В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

2018 оны 7 сарын 27

Arslan.mn

Маргааш буюу баасан гарагт Сүхбаатарын талбайд элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний ЭХО фиброскан үзлэг хийж, мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

12-17.00 цагийн хооронд болох уг өдөрлөгийг “Дэлхийн хепатитын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулах юм.

Халдваргүйтэл, ариун цэврийн шаардлага хангасан тусгай асарт дээрх шинжилгээнүүдийг авах бөгөөд иргэд зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ очно.

Эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэд энэ шинжилгээг өгч болох бөгөөд зорилтот бүлгийн 2000 хүнийг хамруулахаар төлөвлөсөн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593196
0 эможи

keyboard_arrow_up