2019 оноос цалингийн доод хэмжээг 300 мянга болгохоор төлөвлөж байна

2018 оны 7 сарын 26

Arslan.mn

2018 оны IV улиралд төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар яаж нэмэх талаарх асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ. 

Одоогийн бий болсон орлогын боломжийг хэрхэн хуваарилах талаар ОУВС-тай  хэлэлцэх бөгөөд ямар ч байсан шийдэлд хүрэх байх гэдгийг С.Чинзориг сайд хэлсэн юм. ХНХЯ-ны зүгээс цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулахаас гадна ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж байгаа юм байна. Энэ талаар эрүүл мэндийн салбарт судалгаа хийхэд сувилагч, тэр дундаа мэс засал, сэхээн амьдруулах тасгийн сувилагч хамгийн их ачаалалтай байдаг бол боловсрлын салбарын хувьд бага ангийн багш нар ур чадвар ихээр шаарддаг, хамгийн ачаалалтай болох нь харагджээ. Тиймээс ХНХЯ уг судалгаанд тулгуурлан цалингийн шатлалыг өөрчлөх саналтай байгаа аж. 

С.Чинзориг “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо цалингийн доод хэмжээг тогтоох асуудлаар ойрын хугацаанд шийдэлд хүрэх байх. Манай яамны зүгээс ирэх оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээг 300,000 болгон нэмэх саналтай байгаа. ҮЭХ 350,000 гэж байгаа. Үүнд инфляци, ДНБ-ий өсөлт, үнэ гээд олон зүйл нөлөөлөх тул бид хэлэлцээд ямар ч байсан ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө шийднэ” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593168
1 эможи

keyboard_arrow_up