Нийслэлд 28 олон нийтийн цагдаа ажиллаж байна

2018 оны 7 сарын 26

Arslan.mn

Нийслэлд 555 замын цагдаагийн эрх бүхий ажилтан байгаа нь шаардлагатай орон тооноос 2,6 дахин бага буюу нэг алба хаагч 3 хүний ажил үүргийг гүйцэтгэж байна. Зөвхөн нийслэлд 1450 замын цагдаагийн алба хаагч ажиллах шаардлагатай байгаа гэж холбогдох албаныхан хэллээ.

Сүүлийн жилүүдэд хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн хяналт тавих боломжгүй байдлыг үүсгэсэн. Тиймээс хичээл, сургууль цуглах ачаалалтай үеийг жигдэртэл Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах чиглэлээр энэ сараас аравдугаар сарын нэгний өдрийг хүртэл 28 олон нийтийн цагдаа ажилуулаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593153
0 эможи

keyboard_arrow_up