Өнөөдөр болох үйл явдал

2018 оны 7 сарын 26

Arslan.mn

09.00 цагт Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэгийн энэ оны ээлжит олон улсын сургалт Holiday Inn зочид буудалд болно. Сургалт Тодосгогчтой Хэт авиан шинжилгээ, Бамбай булчирхайн хэт авиан оношилгоо сэдвээр явагдана. 

09.30 цагт СХД-ийн 19-р хорооны иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэг хийгдэнэ. БНСУ-ын Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны сан СХД хоорондын гэрээний дагуу Пусан хотын улсын эмнэлгийн эмч нар 4-6 төрлийн шинжилгээ хийнэ.

10.30 цагт Монголын үндэсний олимпийн хорооонд Дэлхийн Шинкиокушинкай каратегийн /WKO shinkyokushinkai/ байгууллага, Монголын Шинкиокушинкай Каратегийн холбооноос Каратегийн спорт 2020 оны зуны олимпод албан ёсны төрөл болон орох талаар мэдээлэл хийнэ. 

11.00 цагт Дэлхийн хепатитын өдөр-2018 хэвлэлийн бага хурал Сентрал таурын 4 давхар 412 тоот хурлын танхимд болно.Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын ХДХВ,ДОХ-ын газрын дарга Готфрид Хирншол, Дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург зэрэг төлөөлөгчид оролцоно. 

11.00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын зааланд  нийслэлийн гамшиг ослын талаар хэвлэлийн бага хуралтай. 

12.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэвлэлийн бага хурал хийнэ. 

12.30 цагт Монголбанк хэвлэлийн бага хуралтай

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593152
0 эможи

keyboard_arrow_up