Ялтай эсэх лавлагаа авахад ХЯЛБАР боллоо

2018 оны 7 сарын 25

Arslan.mn

Иргэдэд цагдаагийн тодорхойлолтыг зөвхөн ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас олгодог байсан бол журамд өөрчлөлт оруулж энэ оны 8 дугаар сарын нэгнээс төв орон нутгийн цагдаагийн хэлтсээс олгодог байхаар болжээ.

Өмнө мөрдөгдөж байсан журмаар иргэн болгонд цагдаагийн тодорхойлолтыг олгохгүй зөвхөн гадаад улсын элчин сайдын яаманд гадаадад зорчих виз хүссэн иргэдийн бүрдүүлсэн материалыг үндэслэн цагдаагийн тодорхойлолтыг олгодог байсан бол одоо  иргэн өөрөө хүсвэл түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт, үйлчилгээний төлбөрийн баримтаа үндэслэн авах боломжтой болжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Лавлагааны сан нь

  1. Хууль тогтоомжийн хүрээнд иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн лавлагааг албан бичгээр өгөх.
  2. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-ыг хүлээн авч шалгаж, хариу өгөх.
  3. Иргэдийн хүсэлтээр түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгох ажлыг хариуцаж хийдэг.

Сард дунджаар шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн 1500 орчим хүний мэдээллээр цахим санд баяжилт хийж, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан, иргэдийн хүсэлтээр 16 мянга орчим хүний лавлагааг олгодог бөгөөд өдөрт дунджаар 800-1000 орчим хүний мэдээллийг гаргадаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593141
1 эможи

keyboard_arrow_up