Унаач хүүхдүүдийн даатгалын нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болж нэмэгдлээ

2018 оны 7 сарын 05

Arslan.mn

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ даатгалын компаниудтай хамтран ажиллахаар болж, унаач хүүхдүүдэд зориулсан даатгалын шинэ үйлчилгээ гаргахаар болсон талаар өнөөдөр мэдээллээ. 

Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Харин ийнхүү хамтран ажиллах гэрээ байгуулснаар даатгалын бүтэн жилийн хураамж 100,000 төгрөг болж, нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болон нэмэгдэж байгаа аж. Энэ нь тухайн хүүхэд зөвхөн морь уралдсанаас гэмтэж, бэртсэн эрсдэл бус, тухайн жилд тохиолдох бүх осол, гэмтэл гээд 15 төрлийн эрсдэлийн цогц даатгал болохыг МИГ даатгал компанийн ерөнхий менежер н.Мөнхтулга тодотголоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59314
0 эможи

keyboard_arrow_up