Х.Баделхан: Ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэхийг Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй

2018 оны 7 сарын 24

Arslan.mn

Ирэх гурван жилд  33 мянган орон сууцны бодит эрэлт үүснэ. Харин нийлүүлэлт талаасаа 38 мянган орон сууц ашиглалтад орж, таван мянгын илүүдэл үүсэх судалгааг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргажээ. Одоо зах зээлд борлуулагдаагүй 5822 орон сууц байгаа аж. Үүний 2118 нь стандарт буюу 80 ам.метрээс доош талбайтай орон сууц гэнэ. Нэг ам.метрийн дундаж үнэ 1.7 сая төгрөгийн ханштай зарагдаж байгаа талаар Х.Баделхан хэллээ.

Тэрээр “Засгийн газар орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих оновчтой хэлбэрээр баяжуулан сайжруулах зорилго тавиад байгаа.  Жилдээ улсын төсвөөс 120-130 тэрбум төгрөг ипотекийн хөтөлбөрт төлөвлөж байна. Өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр 200 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаагаар эрэлт нийлүүлэлтээс давсан, хүмүүс ипотекийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй байна. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг  нэмэгдүүлэх шаардлагатай. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр дахь зээлд бонд гаргаж мөнгө босгох хоёр зам байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг Засгийн газар дангаар шийдэх боломжгүй. Учир нь, бүх санхүү төсөв “Олон улсын валютын сан”-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбож байгаа” гэлээ.

БНСУ-аас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулахаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Тухайлбал, зарим банк өөрөөсөө зээл авсан хүмүүст зээл олгодог, нөгөө хэсэг нь ипотекийн зээл ирсэн үед олгоно гээд өндөр хүүтэй зээл олгож иргэдийг хохироож байгааг шинэ журмаар зохицуулах аж.

Зээлийн урьдчилгааг 25 хувь болгож бууруулахаар тохиролцсон. Харин зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж салбарын сайд хэллээ.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593104
0 эможи

keyboard_arrow_up