Насанд хүрээгүй хүүхдүүдийг буруу зүйлд уруу татсан группыг хаажээ

2018 оны 7 сарын 24

цахим гэмт хэрэг зурган илэрцүүд

Насанд хүрээгүй хүүхдүүдийг буруу зүйлд уриалан дуудаж уруу татаж амиа хорлох, цэнхэр халим зэрэг тоглоомонд донтуулдаг байсан “Эмо” нэртэй группын үйл ажиллагааг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас илрүүлэн шалгаж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Энэ группын талаар эцэг эхчүүд болон иргэдээс мэдээлэл ирүүлсний дагуу шалгасан бөгөөд 15 настай эмэгтэй М гэгч үүсгэн байгуулж, олон тооны хүүхдийг элсүүлсэн байжээ.

Тэрбээр “Энэ группыг олон сарын өмнө нээсэн. 2 сар ашиглаж чадаагүй. Нийгмээс өөрийгөө тусгаарлах зорилготой хүүхдүүдэд зориулж ийм нэртэй групп нээсэн. Ойролцоогоор 3500 гаруй фэйсбүүк хэрэглэгч элссэн. Эдгээр хэрэглэгчээс цөөхөн нь намайг танина. Гишүүдийн олонхийг огт мэдэхгүй танихгүй.

Хүүхдүүд болохоор оруулсан зургийг таалагдаж байна гээд шууд туршихыг оролддог хүүхдүүд байсан. Эхэндээ оруулсан зураг мэдээлэлээ зөв гэж бодож байсан ч найзууд болон танилууд маань буруу зүйл хийж байна гэж хэлдэг болсон.

Үеийнхэндээ хандаж хэлэхэд өөрсдөдөө тохиолдсон буруу зүйлээ бусдадтай хуваалцаж илэн далангүй ярьж байгаарай. Мөн бусдад хор учруулахаар зүйл хийх сэтгэл хөдлөлөө дарж, элдэв эрсдэлтэй зүйл хийхээс эмээж татгалзаж байгаарай гэж хэлье. Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ илүү сайн ойлгож байгаарай” гэжээ.

#Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу фэйсбүүк орчинд “ЭМО” нэртэй групп үүсгэн насанд хүрээгүй олон тооны хүүхэд, залуучуудыг амиа хорлох үйлдэл, цэнхэр халим тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан 15 настай, эмэгтэй “М”-тай уулзан ярилцаж, дээрх үйлдлийг таслан зогсоон, “ЭМО” нэртэй группыг хаах арга хэмжээг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар авч ажиллалаа.

#Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг эцэг, эхчүүд ойлгож, хүүхэддээ тавих хяналтаа сайжруулцгаая !

#Хамтдаа аюулгүй интернэт орчныг бий болгож, олон хүнд хүргэе, түгээе !

Бичлэгийг эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр ярилцлагыг байршуулсан болно.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593090
0 эможи

keyboard_arrow_up