“Дээлтэй монгол” наадамд Баянзүрхчүүд идэвхитэй оролцлоо

2018 оны 7 сарын 24

Arslan.mn

Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах хүслийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам 12 дахь жилдээ боллоо. Тус наадамд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, 28 хорооны иргэдийн төлөөлөл болох 250 гаруй хүн оролцсон юм.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцож байна. Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчид Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлтой танилцлаа.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүрэг дээл урлалын өргөөг хариуцсан бөгөөд монгол дээлний үүсэл хөгжлийн талаарх бүхий л мэдээллийг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593081
0 эможи

keyboard_arrow_up