Аялал, амралтаараа тухлахад тохиромжтой амралтын газрууд

2020 оны 2 сарын 29

2

Аялаж зугаалахаар төлөвлөж буй хүмүүст зориулж хотод ойр болон хөдөө орон нутагт байрлах тохь тухтай амралтын газрууд, жуулчны баазын мэдээллийг iHotel.mn цахим хуудаснаас сорлон бэлтгэж та бүхэнд хүргэж байна.

ХОТОД ОЙР АМРАЛТЫН ГАЗРУУД

ГОРХИ гэр бүлийн эко ресорт амралт нь хотын төвөөс 48 км, Тэрэлжийн гүүрнээс зам дагуу 2 км зайд Туул голын хөвөөнд байрладаг.

Таны гэр бүлийн амралтад зориулж хоолны газар, лоунж, дэлгүүр болон өөртөө үйлчлэх, шорлогын цэгүүд зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодгоос гадна хамгийн том хүүхдийн гадаа тоглоомын талбайтай гэдгээрээ давуу талтай. Алдрай бяцхан хүүхдүүдтэйгээ байрлахад хамгийн тохиромжтой газар. Архигүй орчинг эрхэмлэдэг гэр бүлийн ресорт амралт бөгөөд оройн 23 цагт унтах дүрэмтэй.

Зуны улирал үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийт 19 гэртэй
Үнэ 98,000₮-с дээш
Захиалга өгөх: https://ihotel.mn/search/hotel?hotel=127
Холбоо барих: 90009090

 

Resort World Terelj нь хотын төвөөс 62 км зайд Тэрэлжийн байгалын цогцолбор газарт мэлхий хадны баруун зүгт байрладаг.

2016 онд байгуулагдсан 4 одтой, өндөр зэрэглэлийн Монголын анхны ресорт зочид буудал гэдгээрээ онцлог юм. Тус ресорт нь зочид буудлын нэгдсэн байгууламж, гадаа байшин, Монгол гэр болон хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн болон хүүхдийн тоглоомын талбай, дугуй, гүйлтийн зам зэрэг байгууламжуудаас бүрдсэн. Өрөө тус бүр иж бүрэн тавилгатай, утасгүй интернеттэй. Олон улсын хурал зөвлөгөөн, хүндэтгэлийн хүлээн авалт, гэрлэх ёслол болон бусад арга хэмжээг мэргэжлийн төвшинд зохион байгуулах боломжтой 300–350 хүний багтаамжтай танхимтай. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо ирэхэд нэн тохиромжтой.

Мөн зочиддоо зориулж тус газраас морин аялал, ууланд авирах, нум сум харвах, караоке дуулах, биллиарт тоглох, сайн, душ, массаж, хувцас угаах, индүүлэх үйлчилгээ, задгай болон дулаан автомашины зогсоол зэрэг нэмэлт үйлчилгээ, боломжуудыг санал болгодог юм.

4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг.

Үнэ 192,500₮-с дээш
Нийт 80 зочид буудлын өрөө, байшин, гэртэй.
Захиалга өгөх: https://ihotel.mn/search/hotel?hotel=99
Холбоо барих: 90009090

Говь зочид буудал, амралтын газар буюу G Deluxe Hotel & Resort нь Гачууртаас хойш шороон замаар 20 км яваад Даваатын амд байрладаг.

Тус амралтын газар нь уур амьсгал тогтуун сайхан байдаг байгалийн тогтоцтой, үзэсгэлэнт ой мод, ан амьтан, цэвэр агаар гол горхи, ходоод сахарын рашаан устай ба явган аялал хийхэд тохиромжтой.

Зочид буудлын үндсэн байгууламжид тохилог өрөөнүүд, хурлын танхим, ресторан, паб, биллиард, ширээний теннисийн өрөө зэрэг багтана. Мөн гадаа талбайд явган аялах, сагсан болон гар бөмбөг тогтох, олс таталт хийх зэрэг талбайтай.

4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг.
Үнэ 70,000₮-с дээш
Нийт 19 зочид буудлын өрөө, Монгол гэртэй.
Захиалга өгөх: https://www.ihotel.mn/search/hotel?hotel=89
Холбоо барих: 90009090

 

Монголын Нууц Товчоо амралтын газар, аялал жуулчлалын цогцолбор нь Төв аймгийн Жаргалант сум, Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг.

2005 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус цогцолбор нь автомашины дулаан гражтай, 60 хүний суудалтай хурлын заалтай, снукер биллиард, 30 хүний суудалтай караоке бар, ширээний теннис, хүүхдийн задгай тоглоомын талбайтай. Үндэсний хувцастай зураг авахуулах, морь, тэмээ унах, малчин айлд зочлох, нум сум харвах боломжтой.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ойр байрлалтай, дэд бүтэц сайн хөгжсөн, мобикомын сүлжээтэй, өөрсдийн туслах аж ахуйгаас бэлдсэн экологийн цэвэр хүнсний ногоо, мах, сүүгээр үйлчилдэг, 120 м гүний худгийн цэвэршүүлсэн устай гэдгээрээ онцлог юм.

Нийт 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.
4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийт 114 ортой.
Үнэ 121,000₮-с дээш
Захиалах: https://ihotel.mn/search/hotel?hotel=107
Холбоо барих: 90009090

 

Цонжинболдог Чингис хааны морьт хөшөөнөөс баруун зүгт 5 км зайд байрлах МАНДАЛ Ресорт амралтын газарт байгалийн сайханд хамт олноороо, найз нөхөд, гэр бүлээрээ алжаалаа тайлахыг урьж байна. Мандал ресорт амралтын газар нь 2011 онд шинэчлэгдэн нээгдсэн ба зочиддоо Монголын уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах, байгалийн сайхныг мэдрэн тав тухтай амрах боломжийг олгож байгаа юм.

Мөн таны амралт, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх биллиард, ширээний теннис, караоке, сагсанбөмбөг, гар бөмбөгийн талбайг бий болгосны зэрэгцээ Ази, Европ хоолоор үйлчилэх гал тогоо, ресторан, пабаар үйлчилж байна.

Нийт 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.
4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийт 36 байр, Монгол болон модерн гэртэй.
Үнэ 100,000₮-с дээш
Захиалах: https://ihotel.mn/search/hotel?hotel=107
Холбоо барих: +976 90009090

Арт 88 жуулчны бааз нь Хөвсгөл аймаг, Хөвсгөл далайн баруун эрэг, Хатгал тосгоноос 32 км зайд байрладаг. 2016 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Хөвсгөл нуурын баруун эргийн хамгийн хойд үзүүрийн бааз тул авто техникийн хөдөлгөөн, олны хөлөөс зайтай нам гүм орчинтой, оройн 10 цагаас хойш дуу чимээ гаргасан үйл ажиллагааг явуулдаггүй онцлогтой. Орон нутгийн иргэдээс мах, сүү, жимс, ногоог иргэдээс худалдан авч хүнс бэлтгэдэг учир эко хүнс хэрэглэх хүсэлтэй иргэдэд тохиромжтой.

Арт 88 жуулчны баазын бүх өрөө, гэрт утасгүй интернеттэй нь бассейн, саун, душ, ресторан, нийтийн лоунж, хүүхдийн тоглоомын талбайтай зэргийг би болгосны зэрэгцээ морин болон цаа бугын аялал, завь болох шүхрээр бууна, галын наадам хийх боломжтой..

Гадаадын болон зарим дотоод зочид цаатан айлтай танилцахыг хүсдэг. Арт 88 жуулчны бааз тэдгээр жуулчдын хүсэл сонирхолд нийцүүлэн цаатан ястны уламжлалт сууц, урцыг орчин үеийн шийдлээр тохижуулсан байна.

Нийт 80–90 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.
Нийт 39 модон байшин, Монгол гэр, цаатны урцтай
Захиалах: https://ihotel.mn/search/hotel?hotel=114
Холбоо барих: 90009090

Хөвсгөл эко тур жуулчны бааз нь хотын төвөөс 886 км. Мөрөн хотоос 106 км, Хатгал тосгоноос 6 км Доод модот буланд Хөвсгөл нуурын эрэгт байрладаг.

2002 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус жуулчны бааз нь нэгдсэн эрчим хүчинд холбогдсон, 24 цагаар ажиллах боловсон 00, халуун шүршүүртэй, ресторантай.

Зочиддоо зориулсан завиар аялах, морь унах, дугуй унах, явган аялах, зэрэг үйлчилгээг санал болгодог. Урлагийн тоглолт тоглолт зохион байгуулдаг онцлогтой.

Нийт 100–150 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.
Зуны улирал үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийт 150 ортой.
Захиалах: https://ihotel.mn/search/hotel?hotel=185
Холбоо барих: +976 90009090

“Дуут Ресорт” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Улаанбаатар хотоос баруун тийш 480 км-т орших Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны амд байрладаг.

2009 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Усан бассейн, массаж, халуун рашаан, сагсан бөмбөг, элсэн бөмбөгийн талбайтай, тоглоомын орчинтой. Мөн Архангай аймгийн хөрш зэргэлдээ сумуудаар аялах боломжтой. Хүлэмжиндээ тарьж ургуулсан нарийн ногоо ашигладаг, жуулчны баазын туслах аж ахуйн малчин айлд уламжлалт аргаар боловсруулсан сүү цагаан идээгээр зочдоо дайлан, өглөөний цайндаа шинэхэн өрөм, сүүтэй цайг зооглож тараг, ааруул, бяслаг, гүүний саам зэрэг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдгээрээ онцлогтой.

4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг.
Үнэ 85,000₮-с дээш
Нийт 49 зочид буудлын өрөө, байшин, Монгол гэртэй
Захиалах: https://ihotel.mn/search/hotel?hotel=137&
Холбоо барих: +976 90009090

Цэнхэр жигүүр жуулчны бааз нь хотын төвөөс баруун тийш 490 км, Хархорин сумаас баруун тийш 120 км, Архангай аймгийн төвөөс урагшаа 30 км, Цэнхэр сумын төвөөс баруун урагшаа 28 км-ийн зайд оршино.

Цэнхэрийн халуун рашаан нь Монголд халуунаараа 2-т ордог бөгөөд шүлтлэг чанарын рашаан бөгөөд газрын гүнээс 86.5 градусын халуунаар гарч ирдэг. Хуян хөөрөх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, мэдээгүй болсон хөдөлгөөний эрхтэнүүд, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, үе булгарах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээх, ядаргаа, ядаргаанаас үүдэлтэй арьсны өвчин, ил шарх, сорви арилгах болон чихрийн шижин өвчтэй хүмүүст сайн нөлөөтэй.

Нийт 100 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.
Зуны улирал үйл ажиллагаагаа явуулдаг.
Үнэ 109,000₮-с дээш
Захиалах: https://ihotel.mn/search/hotel?hotel=140&
Холбоо барих: +976 90009090

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593050
4 эможи

Зочин
2020-02-29 15:50
marisa
2019-10-06 03:15
* Сайн байна уу, бүгд яаж намайг олж авсан тухайгаа маш сайн мэдүүлгээ өгч байгаадаа баяртай байна Хотын банкны менежер хийдэг ОЛИВЕР-аас миний хүсэх зээлийн хэмжээ Компани, би энэ боломжийг хурдан ашиглан бүх дэлхийд мэдэгдэхийг хүсч байна үүнээс би Улаанбаатар хотоос Гүнжаажанцангийн МСУХ-ны Энхжаргал, зээл авахаар хайж байсан өөрийн бизнесийг дэмжих зардлаар өөрийн бизнесээ эхлүүлэх, тиймээс би явсан хуурч байгаа зарим зээлдүүлэгчтэй уулзах үед онлайн зээл хайх миний тэр үед жаахан мөнгөө үрэн таран хийж эргэлзэж үгүй ​​хийж байсан бага мөнгөтэй байсан тул би одоо юу хийхээ ч мэдэхгүй байна өөрсдийгөө жинхэнэ зээл гэж нэрлэдэг хуурамч новшнууд авав зээлдүүлэгчид, Тиймээс би интернетээр аялж байхдаа нэгэн итгэлтэй өдөр ажил хайж байхдаа форум дээр бичсэн зарим гэрчлэлийг олж мэдлээ нэг хатагтай Катика, хатагтай Моника нар хотоос зээлээ хэрхэн авдаг талаар ярилцлаа банкны компанийн и-мэйл хаяг: (citybankloans10@aol.com) (citybankloan123@gmail.com) Тиймээс би маш их айж байсан тул энэ шүүх хурлыг заавал өгөх ёстой гэж өөртөө хэлсэн бусад зээлдүүлэгчид надтай харьцахад би түүний өмнө очсон Форум дахь сэтгэгдэлд орсон хувийн и-мэйл хаяг, би түүнтэй холбоо барьсан бөгөөд түүний компаниас зээл авсан зарим үйлчлүүлэгчид, ноён Адам, хатагтай Моника Луис нарыг хүлээн авсан гэж мэдэгдэж, түүнтэй уулзаж ярилцахыг хүссэн юм. үүнд би их баяртай байсан би хүссэн зээлийнхээ хэмжээг авах боломжтой зөв компанид байгаа. Тэд надад зээлдэгчийн зээлийн өргөдлийн маягтыг бөглөж, буцааж өгөхийг хүссэн. Би тэдэнд өөрийнхөө тухай бүх мэдээллийг өгсөн болно. Тиймээс надад нөхцөл, болзлыг нь өгсөн. тэдний компанийн бүх зүйл ямар ч сааталгүй, 24 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийн хүчинтэй дүн (18,392,620,893.74 төгрөг) байгааг надад мэдэгдсэн.  бүртгүүлж, зээлийн зөвлөлөөрөө батлуулсан болно итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тийм учраас тэр үед би тэдэнд банкны дэлгэрэнгүй мэдээлэлээр илгээх хэрэгтэй гэж хэлэхэд би их баяртай байсан. Гэхдээ би ийм зүйлд бага зэрэг эргэлзэж байсан тул энэ зээлдүүлэгч Ноён УВАРУ-д итгэж, итгэж байгаагаа хэлсэн. банкны дансаараа гайхахаар миний банкнаас хүлээн авч, анхааруулга өгдөг дүнг миний данснаас хуримтлуулсан болно (18,392,620,893.74 төгрөг) Зээлийн сануулга Данс: ** 1027 Тоо: (18,392,620,893.74 төгрөг) Тайлбар: CS DP BY UWERU Огноо: 05 / СЭДЭВ / 2019 18:09 Үлдэгдэл: N 1700,000,341.45CR Онлайн гүйлгээгээ хий Мэдээлэгчдэд зориулсан EMAIL US @ @ (citybankloans10@aol.com). (Citybankloan123@gmail.com)  Тиймээс би зээлээ авсан гэдгээ яаралтай и-мэйлээр мэдэгдээрэй Амжилттай ажилласан Ах дүү нар аа. Зээлийн жинхэнэ компанийг хайж байгаа хэвээр байгаа. Би ноён Абрахамтай эелдэг харьцахыг зөвлөж байна ижил И-мэйл: (citybankloans10@aol.com.) (citybankloan123@gmail.com), мөн тэр таны хүссэн зээлийн хэмжээг авахад тань тусална гэдгийг би мэдэж байна, Э-мэйлээр өнөөдөр, та хийсэн зүйлдээ баяртай байх болно. Улаанбаатар хотын Гүнжаанцангийн Энхжаргал
Зочин
2019-10-05 19:45
Зочин
2019-10-05 16:50
keyboard_arrow_up