40, 45, 50, 55, 60, 65 насныхан гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгоно

2018 оны 7 сарын 23

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дугаар тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг баталсан юм.

Уг тусламж, үйлчилгээг нийслэлд 32, орон нутагт 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үзүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч хамрагдах аж.

50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэг багцыг өөрөө сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад очиж оношилгоо, шинжилгээнд хамрагдах учиртай. 
 

Дээрх үйлчилгээг үзүүлэх эмнэлгүүдийг сонгон шалгаруулж, НДГ-ын удирдлагууд гэрээгээ байгуулжээ. Гэвч иргэд хэзээнээс дээрх үйлчилгээг үнэ төлбөргүй авч эхлэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Нийгмийн даатгалын газар  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593037
0 эможи

keyboard_arrow_up