Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил “К2“-д хөл тавьсан анхны Монгол хүн боллоо

2018 оны 7 сарын 22

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд дээр 2018 оны долоодугаар сарын 21-ний 11:00 цагт гарлаа.

Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансарын утсаар шууд холбогдож "К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салх шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” хэмээн баярт мэдээгээ дуулгажээ. Энэ үеэр Нургу Шерпа "Монголын уулчин Гангаамаа К2 уулын оргилд дөнгөж сая амжилттай гарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Одоо Гангаамаа бид хоёр К2 оргил дээр зогсож байна” хэмээжээ.

К2 оргилд амжилттай гарсан Гангаамаад О.Батсайхан нь нийт Монголын уулчид, дэмжигчдийн өмнөөс халуун баяр хүргэж, болгоомжтой буулт хийж, удахгуй учран золгохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлсэн байна. Тэрээр мөн Б.Гангаамаад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буй Нургу Шерпад гүн талархал илэрхийл.

Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593032
0 эможи

Эрдэм
2018-07-22 22:08
Монголын хийморь бадартугай.Ард түмэнтэйгээ хамт авирлаа ,баяр хүргэе.
keyboard_arrow_up