ЦЕГ: Энэ жилийн наадам ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ зохион байгуулалт сайтай явагдаж байна

2018 оны 7 сарын 10

Arslan.mn

Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалан морьдын уралдаанаар эхэлсэн юм.

Хязаалан насны морьдын уралдаан товлосноор 08.00 цагаас гарааны зурхай руу мордох байсан ч борооны улмаас хойшилж 10.30 цагаас гарааны зурхайгаас эргэсэн юм.  Уралдааны үеэр олон машин морь дагадаг асуудлыг цэгцэлснээр ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газраас Хүй 7 худагт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа болон наадамчин олонд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий ЗӨВЛӨМЖ-ийг өгч ажиллаж байна.

Мөн өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно. 

Энэ жил хурдан морины уралдааны замыг камержуулж, бичлэг хийж байгаа юм. Унаач хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэж, стандартын хувцас хэрэгслийг өмсүүлж байгаа аж.

Түүнчлэн Хүй долоо худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наажээ.

Цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж ажилласан наадамчин олон болон уяачиддаа талархал дэвшүүлье.

Arslan.mn

МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
592921
0 эможи

keyboard_arrow_up