Б.Хоролмаа: Боомоор өвчилсөн иргэн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна

2014 оны 7 сарын 17

   Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Хүйтний хонхорхойд нутаглаж байсан Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын мал сүргээс Малын гоц халдварт “Боом” өвчин гарсан тухай мэдээлэл гарсан энэ талаар тодруулахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнс хөдөө аж ахуйн үйлдвэр үйлчилгээний  хяналтын хэлтсийн дарга  Б.Хоролмаатай ярилцлаа.

 

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хан-уул дүүрэгт боом өвчин гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ өвчин юунаас болж гарсан вэ?

Долдугаар сарын 14-ны өглөө Хан-Уул дүүргийн 17-р хороо Шувуун фабрикаас цааш Хүйтний хөндий гэдэг газар боом өвчний шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд хамтран тухайн голомт дээр очиж хяналт тавин ажилласан юм. Төв аймгийн Баянхангай сумын иргэн Б.Нармандахын малд боом өвчний шинж тэмдэг илэрсэн. Малчин маань нийт 2000 гаруй малтай, Төв аймгийн иргэн боловч нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдаж байгаа. Хоёр нутгийн зааг дээр оршиж байгаа болохоороо хяналт муу тавигдаж вакцинд дутуу хамрагдсан гэсэн дүгнэлт гарсан байгаа.

Тухайн айлын малд яг аль газраас вакцин хийх ёстой байсан бэ?

Төв аймгийн мал эмнэлгээс вакцинжуулалтыг хийх ёстой. Гэвч тус аймагт вакцины хүрэлцээ муу байсан гэж албан ёсны мэдээлэл байна. Харин одоо бол Төв аймгийн мал эмнэлгийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Мөн Хан-Уул дүүргийн Мал эмнэлгийн шинжилгээний хариуг үндэслэн Хан-Уул дүүргийн засаг даргын “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/235 дугаар захирамжийн дагуу голомтын бүсийг тойруулан 1,5 км-ийн радиустай 4 пост гарган хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Үүнээс гадна ариутгалыг хийж байна. Тус айлын мал нь 2014 онд вакцинжуулалтанд бүрэн хамрагдаагүй байсны улмаас энэхүү өвчин гарах эх суурь нь тавигдсан юм. Одоогийн байдлаар тус айлын мал болон ойр орчмын 4000 гаруй малд вакцинжуулалт хийгээд ажиллаж байна. Хорио цээрийн бүс тогтоосонтой холбоотойгоор тус газарт Мэргэжлийн хяналтын газрын ажилчид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Одоогийн байдлаар тус өвчнөөс болж хэдэн мал үхээд байгаа вэ? Хүнд халдсан гэж байсан энэ талаар.

Анх 16 малд тус өвчин илэрч үхсэн бөгөөд одоогоор нэг ямаа, нэг бяруунд тус өвчний шинж тэмдэг илрээд байна. Энэ өвчнийг газар авахуулахгүй байхын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт тавин ажиллаж байгаа. Хүн өвдсөн нь үнэн. Б.Нармандах малчны туслах малчид болох гэр бүлийн хоёр хүн тус өвчнөөр өвчилсөн байгаа. Одоогоор эхнэрийнх нь биеийн байдал хүнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тус иргэд боом өвчнөөр өвчилсөн малын сэг зэмтэй харьцсанаас болоод өвдсөн гэсэн дүгнэлт гарсан.

Нийслэлд боом өвчин гарснаар худалдаа үйлчилгээний газарт ямар хяналт тавин ажиллаж байгаа вэ?

Энэ тал дээр томоохон худалдааны төвүүдэд зөвлөмжүүд хүргүүлж байгаа мөн ариутгал халдваргүйжилтыг хийж байна.

Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5926
0 эможи
keyboard_arrow_up