Өнөөдөр болох үйл явдал

2018 оны 7 сарын 04

Arslan.mn

10:00 цагт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Өвөрмонголын 12 компани оролцож, Монголын компаниудтай хамтарч ажиллах гарц, боломжуудыг хэлэлцэнэ.

11.00 цагт "My car" ХХК.-ийн захирал Ч.Батболд агсны ах хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр дүүгээ амиа хорлоогүй харин бусдын гарт амиа алдсан талаар нотлох баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

14:00 цагт МҮХАҮТ-д Монгол-Оросын бизнес уулзалт болно. Оросын компаниудыг Монголын бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ, МҮХАҮТ хамтран зохиож байна.

 11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Загийн гол" хөдөлгөөн, "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл", "Ардын заргын товчоо" ТББ-аас "Централ Эшиа Майнинг" компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийнэ.

16.30-17.30 цагт "Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал, хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн дэмжлэг" салбар хуралдаан Туушин зочид буудлын хурлын танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59253
0 эможи

keyboard_arrow_up