Цахилгааны төлбөрийг 10 өдрийн дотор төлөхөд түдгэлзүүлэлт хийгдэхгүй

2014 оны 7 сарын 17


      УБЦТС компани борлуулалтын орлого төвлөрүүлэлтийг сайжруулах, авлагыг бууруулах, эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг дэмжих зорилгоор Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ий 3 дугаар зүйлийн 3.1.10, 3.2.8, 6 дугаар зүйлийн 6.9-д заасныг тус тус үндэслэн хэрэглэгчдээс төлбөрөө авах хугацааг 2014 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хоног байсныг 10 болгон  өөрчиллөө.

       Тус компани хэрэглэгчдээ оршин суугаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээс нь шалтгаалан цахилгаан эрчим хүчний борлуулалтын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар циклд хувааж төлбөр хураах ажлаа явуулдаг. Тухайн хэрэглэгч аль циклд хамрагддагийг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д нь тусгайлан тэмдэглэж өгсөн байдаг. 
Төлбөр төлөх хоног багассан нь бүх циклийн хэрэглэгчдэд хамаарах ба дараах хүснэгтэд заасан хугацаанд цахилгааны төлбөрөө харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гадна банк, банкны биллинг үйлчилгээ, цахим картаар хийж болохоос гадна тус компанийн http://my.tog.mn онлайн төлбөр тооцооны системийг ашиглан хоногийн аль ч цагт төлөх боломжтой.

Хэрэглэгчдийн сар бүр цахилгааны төлбөрөө төлөх хугацаа

Цикл Тоолуурын Нэхэмжлэх Хэрэглэгч Сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх Эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх
заалт авах банкинд хүргэгдэх төлбөрөө төлөх
I 1-5-ны өдрүүд 2-6-ны өдрүүд 6-15-ны өдрүүд 11-15-ны өдрүүд 16-ны өдрөөс
II 6-10-ны өдрүүд 7-11-ний өдрүүд 11-20-ны өдрүүд 16-20-ны өдрүүд 21-ний өдрөөс
III 11-15-ны өдрүүд 12-16-ны өдрүүд 16-25-ны өдрүүд 21-25-ны өдрүүд 26-ны өдрөөс
IY 16-20-ны өдрүүд 17-21-ний өдрүүд 21-31-ний өдрүүд 26-30-ны өдрүүд 1-ний өдрөөс
Y 21-25-ны өдрүүд 22-26-ны өдрүүд 26-5-ны өдрүүд 1-5-ны өдрүүд 6-ны өдрөөс
YI 26-30-ны өдрүүд 27-1-ний өдрүүд 1-10-ны өдрүүд 6-10-ны өдрүүд 11-ний өдрөөс

 

       Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ий хоёрдугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж, тус компанид бүртгэлтэй гар утас руу нь мессэжээр мэдээлэл хүргэх ажил хийгдэж байна. 
Та харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө хандаж, гэрээгээ шинэчлэн баталгаажуулна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5925
0 эможи
keyboard_arrow_up