Ус сувгийн удирдах газарт өр төлбөртэй хэрэглэгчдийг зарлаж байна

2014 оны 7 сарын 17

       Энэ оны эхнээс Ус сувгийн удирдах газраас сар бүр өр төлбөртэй байгууллага, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн нэрсийг олон нийтэд зарлаж байгаа билээ. Манай байгууллага нийслэл хотын нийт хүн амыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар найдвартай, тасралтгүй хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг экологийн тэнцвэрт нийцүүлэн байгальд нийлүүлэх хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг. 

      Төвлөрсөн орон сууцанд оршин сууж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлдэг  манай байгууллагатай гэрээтэй хувийн болон орон нутгийн өмчит газрууд нь орон сууцны хэрэглэгчдээс хураан авсан усны төлбөрөө  тухайн сардаа багтаан төлөхгүй өөр  зориулалтаар зарцуулж байгаагаас ихээхэн хэмжээний төлбөр хуримтлагдан өр үүссээр байна.    

       Хангагч болон хэрэглэгч 2 байгууллагын хооронд байгуулсан аж ахуйн гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөн ажиллахгүй байгаа байгууллага, компани, аж ахуйн газруудад нийлүүлж байгаа усыг хуульд зааснаар тодорхой хугацаагаар таслах арга хэмжээг хааяахан хэрэгжүүлж байгаа хэдий ч гагцхүү цаана нь оршин суугчид хор хохиролыг нь амсах учраас өнөөдрийг хүртэл усаар хангах үйл ажиллагааг тасралтгүй хүргэсээр байна.

       Тус байгууллагаас өр авлагатай газруудын төлбөрийг барагдуулах талаар холбогдох дээд шатны байгууллагад хүсэлт гарган хамтарсан уулзалт, семинар зохион байгуулах, авлага хэсэгчлэн барагдуулах график байгуулах,  хууль хяналт, шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх  зэргээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зарим нааштай үр дүн харагдаж байгаа хэдий ч өр төлбөртэй байгууллага, компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд усны өр төлбөрөө бууруулах талаар санаачлага гарган ажиллахгүй байна.    

Д/д Ангилал Хэрэглэгч Дүн
1 Хувийн орон сууцны байгууллагууд Тунамал-Өргөө ХХК /о.с/ 8 662 990.84
2 Бага тойруу-64  орон сууц 4 654 984.05
3 Жиа Ши Дэ ХХК /Түр/ 723 413.56
4 Ар жанар ХХК 29 391 387.00
5 JMBO ХХК 36 289 788.98
6 Дэнж хотхон ХХК 8 798 933.53
7 ОСАК Дөл ХХК орон сууц 3 776 316.96
8 Нийслэлийн өмчит Чандмань Налайх  НӨҮГ 1 172 703 863.81
9 ОСНААУГ-ын харъяа Орон сууцны байгууллагууд Чин хүрээ- Өргөө ОНӨААТҮГ 28 999 970.84
10 Зүүн Сэлбэ Өргөө ОНӨААТҮГ 132 894 814.81
11 Ашид мөнх-Өргөө ОНӨААТҮГ 190 499 999.98
12 Гандан дэнж-Өргөө ОНӨААТҮГ 82 863 736.72
13 Батбаянбүрд НӨҮГ 60 563 814.57
14 Ганга  Өргөө НӨҮГазар 147 307 615.01
15 Өнөр энх Өргөө ОНӨААТҮГ 121 541 707.69
16 Таван шар Өргөө ОНӨААТҮГ 869 880 536.04 
17 Дэнж найрамдал-Өргөө ОНӨААТҮГ 349 999 939.48 
18 Дэнж сансар-Өргөө ОНӨААТҮГ ЦТП-1 24 387 549.88
19 Түшээ дундгол-Өргөө ОНӨААТҮГ 9 016 749.99
  Дүн 3 282 958 113.74
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5924
0 эможи
keyboard_arrow_up