Наадмаар ТАВ ХОНОГ амарна

2018 оны 7 сарын 02

Arslan.mn

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 9 хоногийн хугацаа үлдлээ.

Энэ жилийн наадмаар тав хоног амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.

Өнөө жил долоодугаар сарын 11-ний өдөр лхагва гарагт таарч байна. Иймд лхагва гарагаас эхлэн бүх нийтээр амарч, долоодугаар сарын 16-аас ажил эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59182
0 эможи

keyboard_arrow_up