Цэнгэлдэх хүрээлэнд ХУУШУУРЫН 350, Хүй 7 худагт 160 цэг ажиллуулна

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд НМХГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ. 

Баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 400, Хүй долоон худагт 210 ААН-д үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно. Хоолны үйлчилгээг явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалт явуулан олгоно. Хүй долоон худаг дахь "Монгол наадам" цогцолборт бэлэг дурсгал, тоглоом худалдах цөөн тооны зөвшөөрөл олгоно. Ямар тоглоом худалдах, ямар үйлчилгээ үзүүлэх стандарт бүхий жагсаалт гаргаснаа ААН-үүдэд хүргүүлж байна. 
Наадмаар: 
-Хүй 7 худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг
-Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллуулна. 

Хоол үйлдвэрлэл, худалдааны үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оны зургаадугаар сарын 13-27-ны өдрүүдэд ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний  хэлтэст хүлээн авчээ. 

Наадмаар Цэнгэлдэх хүрээлэнд найм, Хүй долоон худагт 37 боловсон жорлон  ажиллуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59119
0 эможи

keyboard_arrow_up