ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны хуваарь

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга хурандаа Ж.Болдбаатар "Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу салбар хороо байгуулагдаж ажилладаг. 

Манай хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хурдан морины салбар хороо Хүй долоон худагт долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ажиллана. Энэ хугацаанд 2,500-3,000 төрийн албан хаагч хурдан морь уралдуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил Монгол телевиз, ETV, TV9  телевиз хурдан морины уралдааныг шууд дамжуулна"гэв.

Хурдан морины уралдааны хуваарь: 

  • Долоодугаар сарын 10-нд Хязаалан /17 км/, Шүдлэн /14 км/
  • Долоодугаар сарын 11-нд Азарга /23 км/, Их нас /25 км/
  • Долоодугаар сарын 12-ны өдөр соёолон /23 км/, даага /12 км/
  • Долоодугаар сарын 13-нд шинэ монгол адуу /эрлийз/ буюу гурван насны морьдын уралдаан болно.

Хүй 7 худагт зохион байгуулах арга хэмжээ: 

  • Долоодугаар сарын 10-нд Холч морьдын уралдааныг зохион байгуулна. 
  • Долоодугаар сарын 10-12-ны өдөр Морийг гарааны зурхай руу явсан үед "Морьтон Монгол" үзүүлбэр үзүүлнэ. 
  • Долоодугаар сарын 12-нд 08:30-09:30 цагт Шүхрийн буулт хийнэ. 
  • Долоодугаар сарын 13-нд Жороо морьдын уралдаан болно. 
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хэд хэдэн зарчмыг мөрдүүлнэ.
  1. Бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүгдэд нь цахим карт олгоно
  2. Бүх аймгийн хэмжээнд уралдаанч хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр шаардана
  3. Уралдаанч хүүхдийн даатгалын хураамжийг 100,000, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг байхаар тогтсон. Даваа гарагаас эхлэн даатгалын компаниудын нэр тодорхой болох юм байна. 
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59118
0 эможи

keyboard_arrow_up