Ургамлын үндэс нүүрсэн дунд нууж, хил давуулах гэж байгаад баригджээ

2018 оны 6 сарын 29

Энэ лхагва гарагт Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминал дээр Монгол улсын иргэн Б-гийн хууль бус үйлдлийг илрүүлжээ. Тэрбээр 590 кг ургамлын үндэсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Үүнийг терминалын компьютерээр илрүүлсэн бөгөөд гарган авахад уг ургамлыг ваакуумжуулан гадуур нь гялгар уутаар бүрж нуусан байжээ. Гашуунсухайтын гаалийн ажилтнууд энэхүү хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож Ханбогд сум дахь цагдаагын тасагт шилжүүлэн өгчээ.

Өмнө нь бас энэ төрлийн хэрэг хэд хэдэн удаа гарч байсан талаар тус боомтынхон дурьджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
59116
1 эможи

Ямар
2018-06-29 16:31
Ямар ургамлиын үндэс бол
keyboard_arrow_up