Оюутан цагдаа хөтөлбөр Хан-Уул дүүрэгт амжилттай хэрэгжиж байна

2014 оны 7 сарын 17

  Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зохион явуулж байгаа “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  гадаад хэлний мэдлэгтэй 25 оюутан хуваарилагдан ажиллалаа. Төв цэнгэлдэх хүрээлэн, Богд хааны ордон музей, Зайсан толгой, Энхтайваны гүүр зэрэг нийт 13 чиглэлд үүрэг гүйцэтгэн ажиллаж Наадмын нээлт, үндэсний бөх, сурын харвааг сонирхохоор ирсэн гадаадын жуулчдад тусламж үзүүлэн, халаасны хулгай болон авто машины эд зүйл алдагдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өглөөний 09.00 цагаас 22.00 цагийн хооронд ажилласан байна. Ажиллах хугацаанд нийт иргэдэд 1815 ширхэг санамж сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тарааж нийт 3340 иргэнд туслалцаа үзүүлэн ажилласан нь иргэдийн талархлыг хүлээж байлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5911
0 эможи
keyboard_arrow_up