Нэгдүгээр анги дүүргэлтийг 40-өөс хэтрүүлэхгүй байх үүрэг өглөө

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

-Ирэх намар улсын хэмжээнд 85 мянган сурагч нэгдүгээр ангид орно-

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр нийслэлийн ЕБС-ийн захирлуудтай уулзаж, албан даалгавар өгсөн.  Сургуулийн элсэлт, бүртгэлийн талаар өгсөн салбарын үүрэг даалгаварт:  

  • Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн тоо өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад улсын хэмжээнд 10 мянга орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоо гараад байна. Иймээс сургууль бүр ирэх хичээлийн жилд суралцах, үүний дотор нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тооны төлөвийг үндэслэлтэй гаргах, дутагдаж болзошгүй бага ангийн багшийг хэрхэн нөхөх асуудлыг бүрэн шийдэхийг анхааруулсан. 2017 оны хичээлийн шинэ жилээр улсын хэмжээнд 75545 зургаан настанн нэгдүгээр ангид орж байсан бол ирэх намар 85 мянган шинэ сурагч сургуулийн босго алхах нь. 
  • Зургаан настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах, шилжиж ирсэн болон түр оршин суугч иргэдийн хүүхдийг холбогдох баримт бичгийг үндэслэн чирэгдэлгүй, аливаа хураамж, төлбөр, хандивгүйгээр бүртгэж суралцуулах;
     
  • Бага ангийн багш мэргэжлээр шинээр төгссөн багшид нэгдүгээр анги хариуцуулахгүй байх зохицуулалт хийх;
     
  • Анги, бүлэг дүүргэлтийг 40-өөс хэтрүүлэхгүй байх. Иймээс хамран сургах тойргийн бус хүүхдийг аливаа хандив, төлбөр, хураамж, элдэв тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл шаардан авч элсүүлэхгүй байх;
     
  • Нэгдүгээр ангийн хүүхдийн хэрэглэх цүнхийг сонгох талаар эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгөх, мэдээллийг ил тод байрлуулах;
     
  • Бага ангид үндсэн сурах бичгээс гадна яамны албан ёсны зөвшөөрөлгүй аливаа нэмэлт ном, гарын авлага, материалыг суралцагчдад тулган борлуулах үйлдэл гаргахгүй байх. Энэ нь цүнх хүндрэх шалтгаан болж байгааг анхаарах /жич: 1-р ангийн 6 сурах бичгийн нийт жин 1350 грамм байгаа/;
     
  • ЕБС-д суралцаж байгаа бүх ангийн хүүхдийг боловсролын салбарын мэдээллийн системд бүрэн бүртгээгүйгээс төгсөх ангийн 162 хүүхэд гэрчилгээ, үнэмлэх авч чадахгүй, хохирох асуудал нийслэлд гарсан. Энэ сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг яамнаас нийслэлийн Засаг даргад уламжилсан. Мөн гадаад улс орны сургуулиас шилжин ирсэн болон сургуульд 5 настай элсүүлсэн атал мэдээллийн систем бүртгэхгүй, хичээлийн жилийн төгсгөлд бүртгэхээр хүлээлгэх, шан харамж авах байдлаар асуудлыг шийдэхэд боловсролын газар, хэлтсийн зарим удирдлага, мэргэжилтэн, сургуулийн удирдлага манлайлан оролцож байгаа үйлдлийг таслан зогсоох үүрэг өглөө.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59093
0 эможи

keyboard_arrow_up