Голын усанд урсаж байсан хүүхдийг аварлаа

2018 оны 6 сарын 29

Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Аврагчид  өчигдөр /2018.06.28./ завьт эргүүлээр явж байхдаа бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлагыг 20:58 цагт өгснөөр Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлгийг очиход тус гүүрний дэргэд 8 настай, эрэгтэй хүүхэд голд урсаж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59090
0 эможи

keyboard_arrow_up