Нийслэлийн алслагдсан гудамж болон товчоодын замд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

2018 оны 6 сарын 28

Нийслэлийн захын гэр хороолол, хяналтгүй цэгүүдэд “Хөдөлгөөн зохицуулалт-Хяналт” арга хэмжээг ЗЦА-наас зохион байгуулж байна.

Энэ долоо хоногийн байдлаар Сүхбаатар дүүргийн алслагдсан цэг буюу 7-н буудлын эцэс мөн Улаанбаатар хотоос хөдөө, олон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Баянзүрхийн товчоо, 22-ын товчооны замуудад хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ

22-ын товчооны замд өчигдөр 14.00-22.00 цагийн хооронд нийт 130 тээврийн хэрэгслийг шалгахад 95 нь зөрчилтэй байсан бөгөөд 39 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Арга хэмжээний хүрээнд нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн зогсоол, буудалд хөдөлгөөний дэг журам сахиулах, зөрчлийг баримтжуулан шуурхай шийдвэрлэх, замын зорчих хэсгийн хажууд хөдөлгөөнд сөргөөр, саад учруулахуйц хууль бус жижиглэн худалдаа үйлчилгээг таслан зогсоох, техник хяналт, замын зохион байгуулалтын чиглэлээр тухайн дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох үзлэг шалгалтыг хийх, цагдаагийн нийтлэг үүргээр гэмт хэрэг, зөрчил, зарлан мэдээлэгдсэн, эрэн сурвалжлагдаж буй хүн, автомашин, эд зүйлийг илрүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59080
0 эможи

keyboard_arrow_up