Гурван компанийн савласан усанд нянгийн тоо 10-20 дахин өндөр байжээ

2018 оны 6 сарын 28

НМХГ-аас савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрт хяналт, шалгалт хийжээ.

Эдгээр үйлдвэр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын хуудасны үнэлгээгээр

  • 18 нь дунд эрсдэлтэй,
  • 20 нь бага эрсдэлтэй,

Хүнсний чанар, стандартын хяналтын хуудсаар

  • 1 “их эрсдэлтэй”,
  • 20 (52.6%)нь “дунд эрсдэлтэй”,
  • 17 (44.7%) нь бага эрсдэлтэй,

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар 11 аж ахуйн нэгжийг шалгахад 7 аж ахуйн нэгж бага эрсдэлтэй, 4 аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй байжээ.

Шалгалтаар хяналтын дөрвөн чиглэлээр нийт 311 зөрчил илрүүлсэн байна. Үүний 136 буюу 43.7 хувийг газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуйн нэгж, иргэнд 15 сая төгрөгийн торгуулийг хялбаршуулсан журмаар ногдуулж, бүрэн барагдуулжээ.

Зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар 16, улсын /ахлах/ байцаагчийн 127 заалт бүхий 19 албан шаардлагыг хугацаатай хүргүүлжээ.

“Xаан жимс Эс Би Ти” ХХК, “Эм Жи Эл Акуа” ХХК 2016-2017 онд шинээр үйлдвэрлэлийн барилга барьсан ч байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссд хүлээлгэж өгөөгүй, гэрчилгээ олгоогүй барилгад үйлдвэрлэл явуулжээ.

  • “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн гүний худаг паспортгүй, зохих  зөвшөөрөл, гэрээгүй, шугамд тоолуур суурилуулаагүй,
  • “Витсамо Фрут жүүс” ХХК, “Блү Голд” ХХК, “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн үйлдвэрүүд гүний худагт эрүүл ахуйн бүсийг нарийвчлан тогтоогоогүй, эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, бохирдуулах эх үүсвэр байршуулжээ.

Мөн нийт үйлдвэрийн дотоод хяналтын лабораторийн багаж, төхөөрөмж, урвалж бодис хүрэлцээгүй, мэргэжлийн лабораторийн чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна.

Савласан цэвэр ус, ундаа, жүүсний 87 нэрийн дээжинд хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр  6(6.8%) нь эерэг үзүүлэлттэй гарсан, үүнээс

  • Баянгол дүүргийн “Батдайз” ХХК-ийн “Талст”,
  • Оюуны холбоо ХХК-ийн “Хануй”,
  • Витафит Инвест ХХК-ийн “Вита” нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартаас 10-20 дахин өндөр байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59079
1 эможи

Зочин
2018-07-02 10:45
Цэвэр усанд нь тэгээд яг ямар төрлийн ямар нөлөө бүхий нян байсан талаар мэдээлэл өгнө үү. Энэ усыг ууж байсан хүмүүс яах ёстойг хэлж өгөөч
keyboard_arrow_up