Цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцож байна

2018 оны 6 сарын 28

Цэргүүд бүтээн байгуулалтад оролцож байна

Монгол улсын засгийн газраас нефть боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгуулахаар ажлаа эхлүүлсэн. Үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор хүнд даацын автомашин зорчих 16 км замын ажилд Батлан хамгаалах яам, Жанжин штабын гэрээт болон хугацаат цэргүүд, мөн тус яамны инженер техникийн ажилчид оролцож байгаа аж.

Батлан хамгаалах яамны зүгээс тус замыг энэ оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор хугацаат цэргийн албаа хаасанд тооцуулж, цалин авах юм. “Энд ажиллаж байгаа цэргийн албан хаагчид зөвхөн цэргийн цалин урамшуулал авах биш зах зээлийн ханшаар цалинжих юм. Цэргүүд бүтээн байгуулалтад оролцож төслийн шугамаар ажиллаж чадаж байгаагаа харуулбал бид цаашдаа орон тоогоо нэмж ажиллах юм” гэж Батлах хамгаалахын сайд Н.Энхболд онцолсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59071
1 эможи

keyboard_arrow_up