ТАНИЛЦ: Нийтийн тээврийн таван чиглэлд өөрчлөлт орлоо

2018 оны 7 сарын 02

Маргаашнаас нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ Arslan.mn

2018 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн нийтийн тээврийн таван чиглэлд өөрчлөлт орлоо. “Иргэдийн оролцоотой - тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах жил”-ийн хүрээнд зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, тооцооллыг хийж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

Нийтийн тээврийн автобусны зарим чиглэлд орох өөрчлөлтүүд:

Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулсан байна.

 

Мөн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгажээ.

 

Харин Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолд Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн автобусыг явуулахаар болжээ.

 

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС” чиглэлийн автобусыг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлдэг болохоор төлөвлөсөн байна.

 

Түүнчлэн Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон өөрчилжээ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
2
59054
10 эможи

Zochin
2018-11-23 11:45
Ene Ч:64 t gmdolgoi bn 11 tsagt gerese grhad 12 tsagt avtobusanda sj bn ene asuudla shiid oroi 7d hichel tarad avtobusand suuh gngut irhgui 8 9 iin uyd suujin ene asuudla shiid!!!!!!!!!!!!!!!!!!
Зорчигч
2018-07-03 20:38
Ч-8-г хуучнаар нь явуулмаар байна. Зайсан явахын тулд МУБИС - ээс дамжиж суух юм уу. Яасан бодлогогүй өөрчлөлт хийсэн юм бэ? 120 мянгатаас богины чиглэлд оруулахгүй яасан юм бол.
Зочин
2018-07-03 10:31
За тэр ч8ийг хуучнаараа байлгаа
Цэмаа
2018-07-02 08:59
Энэ чиглэлийг чин хараал идээсэй. Багшийн дээдээс зайсанруу заавал дамжих уу тэ
Х.Зүчи
2018-07-02 08:30
Сайн байна уу. 10 хороололын hermes худалдааны төвийн харалдаа автобусны буудал хийж автобус явдаг чиглэлтэй болгож өгсөнд маш их баярлалаа. Өглөө.бүр километр гаруй явж байж автобусанд суудаг байлаа. Өнөөдөр өглөөний гэнэтийн surprice байлаа.
Зочин
2018-07-01 11:26
Тэр Ч:8 arai boginohon bnu guuyu? Huuchinaaraa bsn bol..
keyboard_arrow_up