Солонгосын эмч нар үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлнэ

2018 оны 6 сарын 28

Arslan.mn

УБТЗ-н төв эмнэлэгтэй олон жилийн харилцаатай БНСУ-ын Вонгуаны их сургуулийн сайн үйлсийн аяныхан гурав дахь удаагаа манай улсад хүрэлцэн ирлээ. Тус багийнхан уламжлалт эмчилгээ, нүд, шүд, дотор, эмэгтэйчүүд , урологи зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж , үйлчилгээг дөрвөн өдрийн турш үзүүлэхээр 100 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тэд энэ сарын 29 хүртэл 09.00-17.00 хооронд иргэдэд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Өмнөх хоёр жилд нийт 10 мянга орчим хүнд үйлчилсэн байна. Солонгосын сайн үйлсийнхэн УБТЗ-ын төв эмнэлэг, Вонгуаны их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Вонгуаны их сургуулийн боловсролын сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын тасгийг нээх юм байна.

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59052
1 эможи

keyboard_arrow_up