Хоол, хүнсээр Д аминдэмийг хангах боломжгүй

2018 оны 6 сарын 28

Arslan.mn

-Д аминдэм хүний биед ямар нөлөөтэй юм бэ. Үүнд хоол, хүнс нөлөөлдөг үү?

Хэнтий аймгийн иргэн С. Баатар

-НЭМХ-гээс хийсэн судалгаагаар хүн амын дунд Д аминдэмийн дутагдал их байна. Үүнээс болж ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг. Сульдаа нь хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчдөгдөх шинжээр илэрдэг хүнд хэлбэрийн  Д аминдэм дутал юм. Үүнтэй холбоотойгоор дархлаа сулрах, даралт ихсэх, чихрийн шижин, зарим эрхтэний хавдар гэсэн архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болохыг эрдэмтэн судлаачид нотолсон. Бидний өргөн хэрэглэдэг хоол, хүнс нь Д аминдэмийн агууламж багатай байдаг. Монголчуудын хувьд хоол, хүнсээр Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжгүй. Энэ аминдэм нь нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүни биед нийлэгждэг цорын ганц аминдэм юм.

НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н. Болормаа

Эх сурвалж: Зууны мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59041
0 эможи

keyboard_arrow_up