О.Бямбадэлгэр: Хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг мэдсэн хэдий ч салбар яам нь тоохгүй байна

2018 оны 6 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос  хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож, үнэ нэмж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр:

Монголд хуурамч шатахууныг 400-500 аж ахуй нэгж худалдаалж байна. УУХҮЯ-аас хуурамч шатахууныг хоёр жилийн өмнө шалгасан бөгөөд энэ үеэр илэрсэн. Тэгвэл өнөөдөр яагаад энэ хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг хэн ч ярихаа больчихов. Бид шинжилгээ хийж хуурамч шатахуун түгээж байгааг нотолсон. Нотолсон шинжилгээгээ төрийн байгууллагуудад өгч хамтарсан шалгалт хийе гэдэг саналыг тавьсал тэд 2107 онд ажлын хэсэг байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг гаргах хүртэл та бүхэн битгий юм яриач гэсэн.

Хуурамч шатахуун байгаа гэдгийг нийтэд дэлгэхгүй байгаа нь Газрын тосны газрын даргын буруутай үйлдэл гэж харагдахаар байна. Шатахуун импортлогч компаниуд эдгээр хүмүүсийг өөрийн болгосон юм уу. Ямар нэгэн байдлаар хөдөлгөхгүй байна. Хуурамч шатахууныг зогсоох ганцхан арга нь татвартай холбоотой эвийн арга юм. Сангийн яаманд манай холбооны зүгээс хуурамч шатахууныг зогсоохын тулд татвартай болгоё гэсэн шаардлагыг хүргүүлсэн ч Ч.Хүрэлсбаатар сайд "Түүхий эдийн татварын нэмэх замаар дотоодод чанар стандартын шаардлага хангахгүй түлш борлуулах асуудлыг шийдвэрлэхийг зарчмын хувьд дэмжихгүй байна гэсэн хүүхэд хуурч байгаа юм шиг хариулт өгсөн. Хуурамч шатахуун оруулж ирж байгаа компаниудаас бид татвар авсан бол жилд 60 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой байсан.

Шатахууны үнэ 1,000 төгрөг байхаас эхлээд л үнэ нэмэгдэх бүрт чимээгүй байсан. Одоо тэвчихгүй ээ. Бидний зүгээс шатахууны үнийн зөвлөлийг тэргүүлдэг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджавтай уулзахаар хоёр удаа очсон ч "Энэ асуудлаар уулзахгүй" гээд гаргасан. 

ИНЕГ-ын лабораторид хэрэглэж байгаа шатахуунаа шинжлүүлсэн. Тус лабораторийн дүгнэлтээр октан нь 92 байхаас их эсвэл бага байх тохиолдлууд гарсан. Мөн бензинд марганцын агууламж огт байх ёсгүй. Гэтэл 22 хувьтай марганц гараад ирсэн. Бидэнд байгаа баримтаар Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэсэн гурван компанийн худалдаалж буй шатахуун хуурамч байна.

Amber гээд хөндлөнгийн хяналт хийдэг лабораториор АИ92 шатахууныг шинжлүүлэхэд октаны хэмжээ байх ёстой хэмжээнээс өндөр гарсан тохиолдол байна. Олон Улсын лабораториудад өгсөн хариу факсаар ирж байгаа. Ер нь ижил хариу ирж байгаа” гэв.

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58994
1 эможи

keyboard_arrow_up