Би ЭНД амьдармааргүй байна

2018 оны 6 сарын 27

Амьдралын минь хамгийн жаргалтай мөч энэ газар нутагт байдаг болохоор би МОНГОЛ-доо хайртай. Гадагшаа хурдан гарч амьдаръя гэхэд нь өмөөрч Монголоо би хүмүүст ярьдаг. Яагаад гэвэл хүүхэд насандаа энэ л эх оронд мэдэрч болох хамгийн жаргалтайгаар өнгөрүүлсэн болохоор тэр. Надад ээж минь байсан, аав минь байсан, эмээ, эгч, найзууд, тоглох талбай гээд бүгд байсан. 

Амьдралын шаардлагаар мөнгө олох гэж аав минь гадаад улсыг зорьсон. 2 хосыг сорьсон шалгуур энэ үеээс л эхэлнэ.

Амьдралд нухчуулахгүй гэж ээж минь ажлын зүг явахдаа хурдтай явсан машинд мөргүүлсэн. Ахиж сэрээгүй.

Амьдралын түшиг болсон охиноо алдсан ээж, ээжийгээ алдсан хүүхдүүдийг бодоод, ЭМЭЭ минь бидэнд хань болсон. Нас өндөр удалгүй өөд болсон.

Аз жаргалыг БИ мэдрэхийг хүссэн. Найз нөхөдтэй болохыг хүссэн. Найзалсан. Хааяахан асуудлаа ярина. Тэд энд амьдрахаас залхдаг. Тэд бүгд хуучныг ярин суухаараа сэтгэл гутралд автдаг. Сэргэе, хуучны жаргалтай мөчөө дурсаад тоглоё гэтэл тэнд барилга барисан байсан.

Гэхдээ ЗҮГЭЭР ЭЭ, би жаргалтай байх газраа өөрөө би болгоно. Ийм бодолтойгоор өөрийгөө зоригжуулж амьдарч ирсэн надад ӨНӨӨДӨР гэнэт цурхиртал уйлмаар санагдав.

Ирээдүйд би хөөрхөн хүүхэд төрүүлээд, гэр бүлтэйгээ сайхан амьдарна гэж мөрөөддөг.

Гэтэл парк нь хүүхэд гэмтээж, сургуулийн хашаа нь хүүхэд дарж, гудамжинд хүүхэд тогонд цохиулж, тоглож яваад нүхэнд унаж, гэр лүүгээ харьж яваад алга болдог нийгэм дэргэд ирснийг хараад СЭТГЭЛ минь урагдах шиг болж байна.

Arslan.mn

Зүгээр л хэн нэгний багахан хариуцлагын алдаа, нэг хүүхдийн амийг авч байна. Би тэр хүүхдүүдийн аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч, дүү, хамаатан, төрөл, садангийн өмнөөс уйлж байна.

БУРХАН МИНЬ, Намайг энэ зовлонт ертөнцөөс аваад яваач, Би хорвоог дөнгөж таних гэж хичээж явсан ХҮҮХДҮҮДИЙГ асарч байя.

Та АМИА БОДСОН тэр хүмүүсийг шийтгэж өгнө үү. Аврал эрэх хүн таниас өөр зүйл үлдээгүй бололтой. БҮГД АМИА ХИЧЭЭСЭН, өөдгүй нэгэн болж хувирчээ. Энэ үйл явдлыг хүн бүхэн мэдэж байгаа ч одоо тэр ХӨЛБӨМБӨГөө үзээд, НААДАМдаа бэлдэж байгаа.                     

Би ЭНД амьдармааргүй байна

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
58993
3 эможи
keyboard_arrow_up