“Үйлдвэрлэгч танд” аяны хүрээнд аж ахуй нэгж иргэдийн уулзалт боллоо

2018 оны 6 сарын 27

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс 2018 онд “Үйлдвэрлэгч танд…” аяныг хэрэгжүүлж байгаа. Энэхүү аян нь Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх давуу талтай юм.

Энэ удаагийн “Үйлдвэрлэгч танд…” сэдэвт уулзалтыг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сургалтын танхимд “Оёдол эсгүүр, бөс бараа, ноос ноолуур, эсгий сүлжмэл, үслэг эдлэл”-ийн салбарт үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд зохион байгууллаа. Уулзалтанд энэ салбарын 20 гаруй иргэд, аж ахуйн нэгж хамрагдаж мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө мэдээллийг газар дээр нь авч, үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцлоо.

Үйл ажиллагааг нээн ХУД-ийн ЖДҮД Төвийн дарга Н.Дорждулам үг хэлж аяны хүрээнд бусад үйлдвэрлэлийн салбаруудад зориулсан уулзалт зөвлөгөөнийг цувралаар хийх болно гэдгийг дахин онцлон ярьсан юм.

Арга хэмжээнд дүүргийн Татварын улсын байцаагч О.Буянравжих, Хас банкны Оргил салбарын захирал Т.Энхжаргал болон зээлийн мэргэжилтэнгүүд, ӨМӨЗО Хайлаар хотын “Гоёо монгол ХХК”-ны захирал Б.Алтанбаяр нар оролцож, үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрэгцээт мэдээ, мэдээллийг өгч ажиллалаа.

Туршлагатай үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж Хан-Уул дүүргийн 7-р хорооны иргэн оёдол, эсгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг З.Наранцэцэг, 8-р хорооны иргэн эсгий, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ж.Оюунтунгалаг нар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж ажлын арга барил, шинэ технологи, үйлдвэрлэлийн онцлогоосоо хуваалцан, сонирхолтой ярилцлага хийлээ.                                                                                                                                                                                                                        Нийслэлийн Хан-уул дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн номын санд 4-р хорооны иргэн хувиараа бизнес эрхлэгч Ц.Лхагвасүрэн санхүү эдийн засаг, бизнес төлөвлөлт, менежмент, олон улсын худалдаа, жижиг дунд үйлдвэрлэл бизнесийн төсөл боловсруулах аргачилсан зөвлөмж, хүүхэд залуучуудын нэвтэрхий толь зэрэг нийт 163 ширхэг номыг манай төвийн номын санд хувиасаа хандивлалаа. Ц.Лхагвасүрэн танд маш их баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58992
0 эможи

keyboard_arrow_up