Зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч ажиллуулж байна

2018 оны 6 сарын 27

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс тус дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч байрлуулан хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлжээ.

Урин дулааны цагаар зуслангийн чиглэлийн замд хөдөлгөөний эрчим нэмэгддэгтэй холбоотойгоор зам тээврийн осол, зөрчлийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймд гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58988
0 эможи

keyboard_arrow_up