Долоон иргэнд 786 мянган төгрөгийн торгууль тавьжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Үндэсний их баяр наадмыг угтаж худалдаа үйлчилгээний 1022, нийтийн хоолны 261, хүнсний үйлдвэрлэлийн 14, авто тээврийн шалган бүртгэх 4 товчоо, малын худалдаа эрхэлж буй 156 тээврийн хэрэгсэл, нэгдсэн цэгт мал нядлах үйлчилгээ эрхэлж буй 12 иргэн, зөвшөөрөлгүй цэгт мал, түүхий эд, арьс шир, сүү, цагаан идээ худалдаалж буй 39 иргэн, зуслангийн бүсэд зөвшөөрөлгүйгээр нүүн ирж суурьшсан 4 өрх, нийт 209 аж ахуйн нэгж, 1 321 иргэнийг шалгасан байна. Түүнчлэн наадмын үеэр худалдаалагдах болон хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэх түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, уснаас 88 дээж 190 сорьц, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 18 дээж авч, нян судлал, хими, мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэн, шинжилгээний сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн 27 дүгнэлт гаргажээ.
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 29 албан шаардлагыг 102 заалттай бичиж, биелэлтэнд нь хяналт тавин, 4 аж ахуйн нэгж 17 албан тушаалтан, 40 иргэнд 5,486,0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж барагдуулан, хугацаа дууссан 9 нэрийн 46710 төгрөгний бүтээгдэхүүн, хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөгдөх хэмжээ шаарддаг, ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай ангилалд хамаарах хүнсний нэмэлт будагч бодис агуулсан 4.5 кг чихрийг улсын байцаагчийн актаар хурааж, зөрчил бүхий 2 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч, 143 аж ахуйн нэгж, 440 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллажээ.
Мөн Төв цэнгэлдэх болон Хүй 7 худгийн ариун цэврийн өрөөнүүд, гадна байрлах нийтийн бие засах газар, угаалтуурууд, ариутгах татуургын худагууд, бохирын цооногууд, хогийн цэгүүдийг ариутгаж, халдваргүйтгэл хийлгэн, хяналт тавьсан байна. Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор 59 дээж 118 сорьцыг авч НМХГазрын төв лабораторит шинжлүүлэн илэрсэн зөрчлийг үндэслэн “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” ХХКомпаний үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоон, шинжилгээний сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн 23 дүгнэлт гаргажээ.
Баяр наадмын үед худалдаа үйлчилгээнд ажиллах 206 аж ахуйн нэгжийн нийт 2891 хүний эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдалд хяналт хийхэд 98,3 хувь нь хамрагдсан байсан бөгөөд шинээр 1492 хүнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Зөвшөөрөлгүй газарт малын худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрчимжүүлсэн шалгалт хийх хуваарийн дагуу ажиллан мал худалдаалах нэгдсэн түр цэгийг зохион байгуулж байнгын хяналт тавьж ажиллан 132 зөрчил илрүүлэн арилгуулжээ.
7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд үйл ажиллагаа явуулж буй 1666 цэгт хяналт хийснээс, нийтийн хоолны 1202, худалдаа үйлчилгээний 456, цэвэр усны сан, бие засах газар зэрэг цэгүүдэд хяналт тавьж, шалгалтын явцад нийт 433 зөрчил илрүүлж, газар дээр нь 225 зөрчлийг арилгуулж ажилласан байна. Баяр наадмын үеэр хоол хүнстэй холбоотойгоор хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй бөгөөд ХӨСҮТөвөөс авсан мэдээгээр хоолны хордлого гэсэн оноштой өвчтөн бүртгэгдээгүй байна.
Шалгалтаар махны 61, айрагны 23, нийт 84 дээж авч, улсын байцаагчийн 24 дүгнэлт гаргаж, хадгалалт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 62.5 кг мах, махан бүтээгдэхүүн, 7 кг гурил, 22 л айраг, 105 ш хуушуур, 36 ш өндөг зэрэг нийт 9 нэрийн 176ш, 645300 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 9 акт үйлдэн хураан авч, устгуулах арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг үндэслэн 7 иргэнд 786,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөвшөөрөлгүйгээр төв цэнгэлдэхээс 120 мянгатын автобусны буудал хүртэлх замд гар дээрээс хоол хүнсний бүтээгдэхүүн, айраг худалдан борлуулж байсан 28 иргэний үйл ажиллагааг НЦГ-тай хамтран таслан зогсоожээ.
Төв цэнгэлдэхийн харьяа нийтийн бие засах газраас хуушуурын үйлчилгээ эрхэлж буй иргэдэд сав суулга угаах цэвэрлэх ус /хлоржуулсан/ түгээж байсан зөрчлийг таслан зогсоолоо